С.Жавхлан: Дөрвөн жилийн турш үзэл санаа, дуу хоолойгоо хүргэх гэж хичээсэн боловч санаснаар болсонгүй

УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намын гишүүнээр элслээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ батлахыг нь тус намын байранд өнөөдөр гардуулав.

Энэ үеэр С.Жавхлан, "Эзэн Чингис хааныхаа хар цагаан сүлдийг шүтэн дээдэлдэг энэхүү намд элсэж, ес дэх гишүүн болж байгаад баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний бие ганцаараа өөрийн үзэл санаа, дуу хоолойгоо хүргэх гэж хичээсэн боловч санаснаар болсонгүй. Гэхдээ би үзэл санаанаасаа ухраагүй. Монголынхоо цэлмэг хөх тэнгэрт дахин хонхны дуу дуугаргаж, хөхрөн цэнхэртүүлэх цаг ирж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)