С.Бямбаахүү нарт торгох ял оноолоо

“ДЦС-2”-ын гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү, ерөнхий нягтлан бодогч Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал Б.Баатар нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэв. НПГ-аас тэдэнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн 22.1-1, 23.2-2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. С.Бямбаахүү нь ашиглаагүй үлдсэн мазутыг байгууллагынхаа тайланд тусгалгүй, “ДЦС-4”-т худалдан борлуулсан аж. Ингэхдээ ерөнхий нягтлан бодогчтойгоо хуйвалдаж, орлогыг нь завшсан гэнэ. Өөрөөр хэлбэл, “Цагаан давс” компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авсан мэтээр хуурамч гэрээ байгуулсан гэж шүүх дүгнэжээ. Улмаар дээрх шүүгдэгчдийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, “ДЦС-2”-ын гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүүгээс хураан авсан 14 сая төгрөгийг улсын орлого болгон, 7.4 сая төгрөгөөр торгов. Б.Даваадуламаас эд мөрийн баримтаар хураан авсан дөрөв, Б.Баатараас хураан авсан 6.2 сая төгрөгийг улсын орлого болгож, тус бүр 5.8 сая төгрөгөөр торгох ял ногдууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)