С.Баяр "долдугаар сарын 1"-ний нууцыг дэлгэнэ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр "долдугаар сарын 1"-ний үймээний талаар ном бичсэн тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Тэрбээр энэхүү номондоо "нууц", "маш нууц", "онц чухал нууц" ангиллын баримт бичгүүдийг ашигласнаа онцлов.

С.Баяр: "Энэ үдэш би "долдугаар сарын 1" гэдэг номоо бичиж дуусгалаа. Яаж хэвлүүлэх вэ? Сая хуудаслан тоолов. Тэгтэл 60% нь "нууц", "маш нууц", "маш нууц-онц чухал" тамгатай баримт ашигласан аж. Уг нь нууцлаад байх сүртэй юм алга. "7 сарын 1"-ний үйл явдлыг нууцлах биш, дэлгэх ёстой. Ийм үймээн дахин гарвал Монголын төр яах ёстой, яах ёсгүй гэдгээ мэдэх, тогтоох үүднээс. Хэн нэгнийг буруутгах, өөрийгөө зөвтгөх юм би бичээгүй болно. Үйл явдлын дараалал, төрийн удирдлагуудын үг, үйлдэл, үр дүн баримтаар бичлээ. Тэргүй бол уран зохиол болно" гэв.