Сөүл хотын зарим хэсэгт чангатгасан дэглэм хэвээр үйлчилж байна

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавируст халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл нийслэл Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт халдварын эрсдэл өндөр газруудад халдвар хамгааллын чангатгасан (2.5) дэглэмийг хэрэгжүүлэх шийдвэрийг БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабаас гаргажээ.

Уг дэглэмийн дагуу зоогийн газар, нарийн боовны дэлгүүрүүд зөвхөн хүргэлт хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, фитнес клуб, бильярд, гольфын тѳв, агаарын теннисний газар, боулинг төв, усан басейн, тулааны заал, аэробик төв, ширээний теннисний төв, иогийн төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, сургалт, дамжааны төвийг алсын зайн сургалтын хэлбэрээр явуулах, тѳрийн байгууллагын албан хаагчдын 1/3 хувийг гэрээсээ ажиллахаар зохицуулсан байна.

Иймд БНСУ-д оршин суугаа манай улсын иргэд дээрх дэглэмийг мөрдөж, хувийн аюулгүй байдлаа сахихыг зөвлөж байна

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)