Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 256 иргэн эх орондоо ирнэ

0C11E5C4-5BBA-4288-BA5F-2E1E7AF6667B.jpeg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-118, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, өндөр настан-1, хөгжлийн бэрхшээлтэй-2, эрүүл мэндийн шалтгаантай-17, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-115 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)