Сүүн шүдээр цайз босгоно

Их Британийн хүүхдүүд сүүн шүдээ хандивлах аянд оролцож буй талаар Telegraph мэдээллээ. Империал коллеж, зу раач Жина Чарнеки нарын хэрэг жүүлж буй ур лагийг шинжлэх ухаантай холбосон төсөлд тэд оролцож буй нь энэ. Хүүхдүүдийн унасан сүүн шүдээр цайз босгон Лондонд орших Шинжлэх ухааны музейд тавих гэнэ.

Хэрвээ унасан шүдээ дэрэн дороо хийвэл шидтэн унтаж байхад нь авч, оронд нь чихэр, зоос тавьдаг гэх домгоос Жина уг санааг олсон аж. Тэрбээр “Сүүн шүдний тухай домог, үлгэр улс бүрт байдаг. Үнэндээ тэдгээр шүд хаашаа очдог нь сонин санагдсан. Тэгээд л сүүн шүдийг урлагийн бүтээл болгож яагаад болохгүй гэж би бодсон юм. Бидний биеэс салан оддог тэр хэсгүүд дахин ашиглагддаг материал болох боломжтой” хэмээн ярьжээ.

Тэгвэл тус коллежийн эс судлаач Сара Ранкин “Шинжлэх ухаан, урлагийн ажилд хүүхдүүд оролцсоноор бүтээлч иргэн болоход нь нэмэр болох болов уу. Түүнчлэн сүүн шүдний үүрэг, ач холбогдлыг хүмүүст сануулахыг хүссэн. Унамагц нь л хаячихдаг уг шүд биеийн суурь эсийн томоохон сан хөмрөг байх бололцоотой. Цаашид бид үүнийг гүнзгийрүүлэн судална” хэмээжээ. Хоёр метр өндөртэй байхаар төлөвлөсөн сүүн шүдэн цайзыг ирэх арванхоёрдугаар сард барьж дуусгаад 2012 онд музейд байршуулах юм байна.

Б.ОЮУТАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)