Сүүлэрч байгаа эрийн 9 шинж

  1. Таны төрсөн өдрийг тэр заавал хуанли харж санаж байвал байдал бишдсэн гэсэн үг.
  2. Мөн хуримын бөгжөө зүүхээ больж шкаф саванд санаатай, санаандгүй мартаад байвал их сэжиг бүхий.
  3. Тэгээд болоогүй сав л хийвэл ядраад байна хэмээн үүнийгээ секс хийхгүй, үзвэр үзэж чадахгүй гэх мэтээр тайлбарлана. (Ер нь бол сексээс татгалзана гэдэг араар тавилтын хамгийн анхаарал татах сэжиг бүхий тайлбар шүү, хүүхнүүд ээ) 
  4. Хэрвээ тэд цаад хүнтэйгээ байнга уулздаг бол их уур уцаартай мэт болдог. (Эсвэл сардаа нэгээс хоёрхон бол танд өмнөхөөсөө илүү сайхан загнах болно)
  5. Өмнө та хоёр компьютерийн нэг нууц үгтэй, шуудангийн ганц хайрцагтай байж. Тэгсэн ухаантай нөхөр чинь нэг өдөр л нууц үгээ сольж, шуудангийн хайрцгийн өөр номер авч. Үүнийгээ чиний ажил төрөлд саад болоод яахав гэсэн юм ярьж байвал бүсгүй та ухаантайхан байгаарай.
  6. Хөнгөн тоглоом шоглоомонд инээхээ больчихсон мэт, наад захын онигоо мэдэхгүй, инээхгүй байгаа нөхрөө хараад таньд юу бодогдох бол? Тэгтэл таны хэлсэн Хайрт минь, энэ юун урт үс вэ? Минийх богинохон шүү дээ гэсэн тоглоомонд яаж хандах бол? Туршаад vзэхгvй юу.
  7. Түүнээс өөр сүрчиг үнэртэж байна. Хэрвээ өөр үнэр нэг биш удаа үнэртэж байгаа бол асуудал үүслээ дээ нөхөр минь. Жаахан хашир бай л даа. Ажил дээрээс л гэж битгий худлаа яриарай. Нэг танил чинь гар барьсны төлөө түүний үнэр таньд шингэчихгүй шүү дээ.
  8. Тэр машиндаа үргэлж шинэ төрлийн үнэтрэн ханхлуулаад байдаг болж. Урд суудал нь танд огт таарах, зохимжгvй бүрээстэй болчихсон мөн үнсний саванд нь нарийн иштэй тамхины иш байх юм. Та тийм тамхи татдаггvй биз дээ. Одоо шалгах цаг нь болжээ, бүсгүй.
  9. Татдаг тамхиныхаа маркийг өөрчилж, үсний шампуниа сайжруулж, сахлын усаа солих гэх мэт бүх зүйлийг шинээр туршиж үзээд байвал нэг л учир байгаагийн шинж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)