Сүхбаатарын талбай банкны барьцаанд байхгүй гэв

Б.Уран

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Захирагчийн ажлын албанаас өчигдөр мэдээлэл хийв. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах болсныг онцолсон юм. 

Мөн Сүхбаатарын талбайн гуравны нэг орчмыг банкны барьцаанд 22.5 тэрбум төгрөгөөр тавьсан гэх мэдээллийг нийслэлийн ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ үеэр үгүйсгэлээ. Тэрбээр “Тийм асуудал байхгүй” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)