С.ҮНЭН: Өнөө маргаашгүй эвдрэхдээ тулаагүй ч 2-3 жилийн дараа байдал хүндрэх аюултай

Төв цэвэрлэх байгууламж болоод усны салбарт үүсээд буй зарим асуудлаар Ус, сувгийн удирдах газрын дарга С.Үнэнтэй ярилцлаа.

-Усны салбарт, тэр дундаа Ус, сувгийн удирдах газар (УСУГ)-т нэн даруй шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ?

-Нийслэлийн иргэдийн өмнө болон Улаанбаатар хотын УСУГ-ын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан, шийдлээ хүлээж буй олон асуудал байдаг ч нэн даруй шийдэх шаардлагатай дөрв өн ажил бий. Эхнийх нь үнэ, хоёрдугаарт усан хангамж буюу нөөц, гуравдугаарт сүүлийн үед нийслэлийн иргэдийн сэтгэлийг ихээхэн зовоож байгаа Төв цэвэрлэх байгууламж. Дөрөвдүгээрт усны чанар буюу хэрэглэгчдэд хүргэж буй шугам сүлжээний өнөөгийн байдал, хэрхэн сайжруулах тухай асуудал. Усны үнийг өнгөрсөн онд 30 орчим хувиар нэмсэн. Валютын ханшийн өсөлт, өр авлага их байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж УСУГ-ын алдагдал жил бүр 10-15 тэрбум төгр өгт хэлбэлздэг. Манайх ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгийн авлагатай. Ихэнхийг нь орон сууцны конторуудаас авна. Дэлхийн банкны I, II төслөөр гэр хороололд усан хангамжийн систем суурилуулсан, Төв цэвэрлэх байгууламжийн тоног төх өөрөмжийг сайжруулахаар Испанийн Вант улсаас авсан зээл нийлж, өнөөгийн ханшаар 130 тэрбум төгрөгийн өртэй.

-Хэдийнээс хуримтлагдсан өр вэ?

-Нэлээд эртнээс, 2003 оны орчмоос хуримтлагдсан байдаг юм. Усны үнийг ярихдаа өр яриад байгаагийн учир нь гадаадын донор орнуудаас зээл тусламж авахдаа, жишээ нь, Дэлхийн банкны I, II төслийн гэрээнд үнийг өөрчилж, шинэчилсний үндсэн дээр өрөө дарна гэсэн заалттай. Гэтэл өдий хүртэл өрөө дарах хэмжээнд хүртэл үнээ өөрчлөөг үй. Үүнээс болоод УСУГ-ын алдагдал жил бүр нэмэгдэж байна. Алдагдлын дийлэнх нь гэр хорооллын усан хангамжаас үүсдэг. Учир нь бид нэг литр усыг ойролцоогоор 8.5 төгрөгийн зардлаар гэр хорооллын айлуудад хүргэсэн хэрнээ нэг төгрөгөөр борлуулдаг. Алслагдсан зарим газарт л хоёр төгрөгөөр зардаг. Өнг өрсөн жил орон сууцны хэрэглэгчдэд очдог усны үнийг нэмсэн. Одоо гэр хорооллынхыг нэмэхээс өөр аргагүй.

-Хэдэн төгрөгөөр нэмэх шаардлагатай гэж тооцож байгаа вэ?

-Алдагдлаа нөхөх хэмжээнд хүртэл нэмнэ гэвэл нэг литр усыг 8-10 төгрөгөөр зарах болно. Гэхдээ гэр хороололд нэг хүн өдөрт 10 орчим литр ус хэрэглэж буй. Сүүлд гаргасан тооцоогоор орон сууцны хэрэглэгчид хоногт 168.7 литр ус хэрэглэдэг. Хэрэглээгээр нь үзвэл орон сууцны айлуудад очих усны үнийг ч нэмэх ёстой. Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг зохицуулах зөвлөлд энэ талын тооцоог хүргүүлсэн. Орон сууцны иргэдийн усны хэрэглээний үнийг нэг төгрөгт хүргэж, гэр хорооллын айлуудад ус түгээх явцад гардаг алдагдлыг нөхөх бололцоотой. Мөн гэр хорооллын айлуудад хүргэх усны үнийг дор хаяж 2-3 төгрөгт хүргэх шаардлага бий.

-Иргэд усаа хайр гамгүй хэрэглэж, энэ хэрээр гүний усны нөөц хомсдож буй талаар байнга ярьдаг ч шийдвэртэй алхам хийж чадахгүй л байна. Үүнд танайх хэр анхаарч байна вэ?

-Усны хүрэлцээ болон хэрэглээний С.ҮНЭН: Өнөө маргаашгүй эвдрэхдээ тулаагүй ч 2-3 жилийн дараа байдал хүндрэх аюултай талаар ярих цаг болсон. Одоогийн байдлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад усны хэрэглээ бага зэрэг буурсан. Өнгөрсөн жилийн өдийд бид өдөрт 150.000 шоо метр ус нийлүүлдэг байсан бол өдгөө 140.000 шоо метрийг нийл үүлж байна. Үүнийг үнэ нэмсэн, усны хэмнэлттэй хэрэглээний талаар УСУГ-аас багаг үй ажил хийсний үр дүн гэж харж байгаа. БХБЯ-ны мэдээгээр өнгөрсөн онд цөөнгүй орон сууц ашиглалтад оруулсан учраас хэрэглээ нэмэгдэх ёстой ч буурсан хэрэг. Гэхдээ Улаанбаатар хотын иргэдийн 54 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэд бүгдээрээ тохилог орон сууцанд амьдрах хүсэлтэй. Гэр хорооллын иргэд орон сууцанд орох, эсвэл амины орон сууцаа инженерийн дэд бүтцэд холбоод эхэлбэл УСУГ-ын нийлүүлж буй ус хоёр дахин нэмэгдэнэ. Барилга барихын тулд манайхаас ус, бохиртой холбоотой техникийн нөхц өл авдаг. Сүүлийн хоёр жилд өгсөн техникийн нөхцөлөөс үзвэл одоогоор Улаанбаатар хотод 260.000 шоо метр ус хэрэглэх шаардлага тулгараад байгаа юм. Тиймээс УСУГ хүчин чадлаа хоёр дахин нэмэхээс өөр аргагүй. Энэ нь усны чиглэлээр ажилладаг эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн бидэнд анхааруулж хэлээд байгаа дүгнэлтүүд биеллээ олох магадлалтайг харуулж буй. 2020, 2030 онд Улаанбаатар хотын усны хэрэглээ 2-2.5 дахин нэмэгдэх учраас анхааралдаа авахыг шаардаж байгаа.

-Усны хэрэглээ ингэж их нэмэгдвэл одоо хомсдоод байгаа газрын гүний усан хангамжаа яах вэ гэдэг асуудал тулгарах нь зайлшгүй.

-1980-1990 онд гадаад, дотоодын томоохон компаниуд судалгаа хийж, газрын гүний усны нөөц багасах магадлалтай учраас Улаанбаатар хотыг гадаргуугийн усан хангамжийн системд шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Төр, засгаас хөр өнгө гаргаж судалгаа хийлгэсэн нь ч бий. Тэдгээр судалгааны үндсэн дээр Туул гол, Тэрэлжийн бэлчирт далан байгуулах замаар усан сан үүсгэж, гадаргуугийн усаар Улаанбаатар хотыг хангах боломжтой гэсэн тооцоо гаргасан. Үүнийг бид Туул голын усан цогцолбор гэж нэрлэж байгаа. Туул голын усыг боож, далан байгуулах замаар усан сан үүсгэж байгаа тул ингэж нэрлэж буй. Уг цогцолборыг байгуулснаар бид Туул голынхоо урсацыг тохируулдаг болно. Ган гачигтай жил цогцолбороос голынхоо урсацыг нэмж, тэтгэх боломжтой. Хуртай бол урсацаа барьж, усан сангаа дүүргэнэ. Мөн цогцолбор барьснаар 250.000 шоо метр усыг Улаанбаатар хотод нийлүүлнэ гэх зэргээр олон асуудлаа шийдэх төдийгүй усан хангамж 70-100 жил доголдохгүй гэсэн тооцоо бий. Дээр нь усан сангийнхаа усыг ашиглаад цогцолборынхоо хэрэгцээг хангах цахилгаан үйлдвэрлэнэ. Голын, хурын, шар ус нийлсэн учраас цэвэршүүлэх станц барина. Тэндээсээ Улаанбаатар хот руу ус дамжуулах шугам хоолой татна. Туул голын загас, ургамал амьтны эко системийг зохицуулж, загас үржүүлэх ч боломжтой. Олон улсын жишгээр хаана усан сан байгуулна, тэр орчинд нь маш их чийг хуримтлагдаж, ногоон байгууламж ихтэй болж, экологийн тааламжтай нөхцөл бүрддэг юм билээ.

-Усан цогцолбор байгуулах ажил ямар шатандаа байна вэ?

-УСУГ ус хангамжийн асуудал эрхэлсэн байгууллага мөртлөө гадаргуугийн усан хангамжийг шийдсэнгүй гэж шүүмжлэх хүмүүс бий. Бид энэ асуудлыг шийдээг үй биш, бодлогын хэмжээнд 2-3 жил дараалан ярьж байгаа. 6-7 жил үргэлжлэх том бүтээн байгуулалт учраас яаралтай эхлэх ёстой. Өнөө маргаашг үй шийдэхгүй бол 2020 онд гэхэд л усны хомсдол нүүрлэх дохиог эрдэмтэн судлаачид өгөөд байгаа. ҮАБЗ-өөс БХБ-ын, БОНХАЖ-ын сайд, нийслэлийн Засаг дарга гуравт ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд Туул голын усан цогцолборын ТЭЗҮ, зураг төслийг бэлэн болгож, танилцуулах чиглэл өгсөн. УСУГ энэ оны төсөвтөө ТЭЗҮ боловсруулахаар гурван тэрбум төгрөг тусгасан. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, усан цогцолборын ТЭЗҮ-ийг олон улсын болон үндэсний компаниудын туршлага дээр үндэслэн сонгон шалгаруулж, шууд гэрээ байгуулан санхүүжүүлэхийг УСУГ-т даалгасан. Ингээд бид Туул голын усан цогцолборын ТЭЗҮ, зураг төслийг яаралтай боловсруулахаар гадаад, дотоодын 15 компанид урилга явуулсан. 11 нь оролцох хүсэлтээ ирүүллээ. Эхлээд 2-3, дараагийн шатанд нэг компанийг сонгож, шууд гэрээ байгуулна. Энэ ажлыг наадмын өмнө шийдэхг үй бол арваннэгдүгээр сард танилцуулж амжихгүй. Туул голын усан цогцолборын ТЭЗҮ-ийн урьдчилсан шатны судалгаануудад үндэслэн ойролцоогоор 400 сая ам.долларын өртөгтэй бүтээн байгуулалт болно гэж үзэж буй. Энэ хөрөнгийг ойрын хугацаанд шийдэхгүй бол усан хангамж, нөөц хүнд байгаа шүү.

-Туул голын усан цогцолбор барих ажил урагшлах боломж бүрджээ. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал юу болж байна вэ?

-Сая Төв цэвэрлэх байгууламж дээр нэн даруй түр зуурын засвар хийсэн. Түр зуурын гэж хэлэхээр хүмүүс эмзэглээд байдаг юм. Дөрвөн шифр хаалтаа сольж, аеротенкүүдийн бетон хийцийг зассан. Энэ үеэр байдлыг харж судаллаа. Өнөө маргаашгүй эвдрэхдээ тулаагүй ч 2-3 жилийн дараа байдал хүндрэх аюултай. Уг байгууламж нас, технологийн хувьд хоцрогдож, нурах дөхсөн учраас заавал шинээр барих шаардлагатай. Усны салбарын эрдэмтэн, судаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхан нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ойрын хугацаанд Улаанбаатар хотын усан хангамж, Төв цэвэрлэх байгууламж гэсэн хоёр асуудлыг шийдэх түүхэн хугацаа бидний өмнө тулгарчээ. Усны салбарт ажиллаж буй бүх хүн УСУГ сайн, муу гэж ярихаасаа илүү үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтарч асуудлаа шийдье. Битгий улс төр хийж, хувийн амбийцаар асуудалд хандаач ээ гэж уриалмаар байна.

-Зарим хүн Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих шаардлагаг үй, хуучныг нь засах боломжтой гэж хэлж байгаа. Шинээр барихад нэг тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн байх аа?

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихгүйгээр асуудлыг шийдэж болно гэж ямар ч судалгаагүй хүн л ярина. Усны салбарынхан нэг чиглэлтэй байж л тулгамдсан асуудлаа шийдэн, хоёр том төслөө урагшлуулж чадна. Технологийн зөв ойлголтгүй, амбийц гаргаад байгаа хүмүүсийн зарим нь Төв цэвэрлэх байгууламжийн хашаагаар орж ч үзээгүй. УСУГ Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх олон санал хүлээн авсан. Тэдгээрт үндэслэн уг байгууламжийг ойролцоогоор 300 сая ам.долларт багтаан барих боломжтой гэж харж байна. Мөн 250.000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, үнэрг үйж үүлэх болон лаг боловсруулах байгууламжтай, үйлдвэрлэлийн болон ахуйн бохирдолтой ус цэвэрлэх хосолмол технологитой байгууламж байна гэж тооцон ажлын даалгавар боловсруулж байна.

-Хотын захиргаанаас хөрөнгө гаргаж, Төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хийлгэх болсон. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахаар нийслэлийн өнгөрсөн оны төсөвт зургаан тэрбум төгрөг суулгасан. Өнгөрс өн оны эцэст тендер зарлахад Францын “Артелия вилла” гэдэг компани шалгарч, гэрээ хийх шатанд иртэл маргаан үүсч зогсоосон. Туул голын усан цогцолборын тухай ярихдаа дурдсан ҮАБЗ-ийн чиглэлд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зураг төсөл, ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулж, арваннэгдүгээр сарын 1-ний дотор танилцуулах талаар ч бас тусгасан юм. Ингээд зураг төсөл, ТЭЗҮ- ийг боловсруулах ажлыг шууд гэрээ байгуулан, хийлгэх үүргийг нийслэлийн Хөр өнгө оруулалтын газар, УСУГ-т даалгасан. Үүнийг хурдан шийдэх хамгийн зөв хувилбар нь тендерт ялсан компанитай гэрээ байгуулах юм байна гэж тооцоод өдгөө “Артелия вилла”-тай гэрээ байгуулахаар ажиллаж байна. ҮАБЗийн чиглэлд заасан хугацаанд уг ажлыг Э.ХАРЦАГА амжуулах боломжтой.

-Франц улсын хөнгөлөлттэй зээлээр шинэ байгууламж барих боломжтой гэж та хэлж байсан.

-УСУГ-ын олон жилийн судалгаа, хүлээж авсан саналаар бол тус улсын “Веолия” компанийг бид хамгийн сайн нь гэж үнэлээд байгаа юм. Бидний энэ үнэлгээнээс гадна тус компани Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж өгнө гэсэн. Барих компани, өгөх мөнгө нь тодорхой байна гэсэн үг. Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг зураг төсөлтэй нь гаргачихвал Францын Засгийн газар хөнгөлөлттэй зээл өгье, дэлхийд тэргүүлэгч “Веолия” компани техник, технологио нийлүүлээд бариад өгье гэж байна. Бидэнд шийдэх ганцхан асуудал байгаа нь шийдвэрээ маш хурдан гаргаж, гэрээгээ хийх. Монгол Улсын хуулиар тендерээр зохицуулах ёстой ч Засгийн газрын тогтоол болон ҮАБЗ-ийн шийдвэрээр тендерээс гадуур ажил хийж болдог. Улаанбаатар хотын хэмжээний зайлшгүй шийдэх ёстой нэн тэргүүний асуудал гэж үзээд тендергүйгээр шийдэх боломжтой. УСУГ ирсэн бүх саналыг үнэлж, багагүй хугацаа зарцуулж тус компанийг сонгосон. “Веолия” компани 2007 оноос УСУГ-тай хамтран ажиллаж буй. Нийслэлийн Засаг даргын орлогчоор Да.Ганболд байхад энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан юм билээ. Зөвхөн Үнэн гэдэг хүн тэднийхийг сонгочихоод ингэж яриад байгаа юм биш.

-Төв цэвэрлэх байгууламж бохир усыг яг хэдэн хувьтай цэвэрлээд байна вэ гэдэгт хүмүүс эргэлздэг. Цэвэрлэгээний түвшин өдгөө ямар байна вэ?

-Сая бид засвар хийснээр цэвэрлэгээний түвшинг сайжруулна гэж тооцсон. Одоогоор 77 хувьтай цэвэрлэж байна. Засвараас өмнө 62 хувьтай байсан.

-Устай холбоотой тулгамдаад буй бас нэг асуудал нь чанар. Зэвтэй ус гарах нь манайд бараг л энгийн үзэгдэл болоод буй.

-Улаанбаатар хотын УСУГ-ын ашиглалтад байгаа шугам хоолойнууд зарим нь 50-иас дээш жилийн настай. Хэрэглэгчид ус зэвтэй, өнгө, үнэртэй байна гэсэн гомдол гаргадаг. УСУГ долоон эх үүсвэрээс ус авч, ариутгаж халдварг үйж үүлээд иргэдийн хэрэгцээнд нийлүүлэхдээ хлороор халдварг үйж үүлдэг. Дэлхий нийтэд хамгийн түгээмэл ашиглаж байгаа ус халдварг үйжүүлэх арга нь хлорын систем. Бид эрүүл мэндэд нөлөөлөхгүй, бага тунгаар ариутгадаг. Уснаас хлор үнэртэж, амтагдаж байвал ариутгасныг илэрхийлнэ. Түүнээс биш чанарын шаардлага хангахгүй ус гэж хэлж байгаа юм биш. Өнгө зэв бол бидэнд яах аргагүй тулгараад буй хүндрэл мөн. Олон жил болсон ган шугамууд зэв хаганд баригдсан учраас ус дамжуулах явцад өнгө оруулаад байгаа юм. Төр, засгаас энэ асуудалд анхаарч байгаа. Австри улсын Засгийн газраас долоон сая еврогоор Улаанбаатар хотын нийт шугам сүлжээний 10 хувийг газар ухдагг үй технологиор засаж, сэлбэж, доторлох төсөл хэрэгжүүлнэ. Яаралтай гэрээ байгуулж, энэ онд багтаан уг ажлыг амжуулах шаардлагатай. Улаанбаатар хотын хамгийн өндөр настай шугам сүлжээ нь төв хэсэгтээ байдаг. Төв замыг сэтлэхг үй, газар ухахгүйгээр, хоёр худгийн хооронд шугам доторлох боломжтой учраас нэлээд үр дүнтэй төс өл юм. Энэ төслийг хэрэгжүүлсний дараа бид өөрсдөө уг технологиор шугам сүлжээгээ засах боломж бүрдэнэ.

Ч. Мөнхзул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)