Сүмоч мөнгөний машин хулгайлжээ

Москвагийн нэгэн худалдааны төвөөс нэг сүмо бөх найзынхаа хамт дээрэм хийжээ. Тэр бөх худалдааны төвийн кассын машиныг юу ч хэлэлгүйгээр  мөрөн дээрээ тохон гарч явахад нь худалдагч бүсгүй зогсоох гэсэн боловч  чимээгүй байвал аминд чинь өлзийтэй шүү гэж заналхийлжээ. Худалдагч бүсгүй дээрэмчидийг дэлгүүрээс гарсаны дараа цагдаад дуудлага өгчээ. Цагдаагийнхан дуудлагын дагуу хэргийн газар ирж сэжигтнүүдийн машинаас 25320 рубь (850 доллар) бүхий бэлэн мөнгөний автомат машин олжээ.  Кассын машин 90 гаруй кг жинтэй боловч сүмоч юу ч болоогүй мэт өргөөд гараад явсан гэж гэрчүүд ярьжээ. Цагдаагийнханд өөрсдийгөө мэргэжлийн сүмо бөх гэж мэдүүлсэн гэмт хэрэгтнүүдийг Москвагийн цагдаагийн газар “хөрш орноос ирсэн хүмүүс” гэж мэдэгдсэн байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)