Сү.Батболд оффшор данстай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн, улстөрчийн оффшор дансны мэдээллийг тавдугаар сарын 9-нд нийтэд дэлгэсэн. Харин товлосон цагаас өмнө "Монгол HD" телевиз Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран оффшор данстай зарим улстөрчдийг зарласан юм. Үүний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр байсан бөгөөд тэрээр энэ талаараа Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)