Сэтгүүлч Ч.Лодойсамбууг иргэд, олон нийтээс уучлалт гуйхыг цагдаагийн байгууллагаас шаардлаа

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу NTV сувгийн "Улаан бал тойм" нэвтрүүлгийн үеэр Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдэг болох төрийн далбааг урж буй дүрсийг есдүгээр сарын 20-ний өдөр олон нийтэд цацсан. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийт түүний энэ үйлдэлд ихээр бухимдаж, цахим орчинд хэсэгтээ шуугисан билээ. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас сэтгүүлч Ч.Лодойсамбууд Зөрчлийн тухай хуулийн 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэжээ. Түүний дээрх үйлдлийг Монголын ард түмний түүхэн уламжлал, зан заншил, эв нэгдэлд халдсан хууль бус үйлдэл бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл гэж үзэн иргэд, олон нийтээс уучлалт гуйхыг шаардлаа.  

Ташрамд дурдахад, Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 2 дугаар зүйлд "Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" гэж хуульчилан тогтоосон байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)