Сэтгүүлч Х.Уянга хоёр дахь удаагаа гран при хүртлээ

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “Цахиур-2019” уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж , гурав дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа. Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах, сэтгүүл зүйн чанар, мэргэжлийн хэм хэмжээг дээшлүүлэх зорилготой уг уралдааны гран при шагналыг "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Уянга хоёр дахь удаагаа хүртлээ. Түүний "Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна" нийт 12 цуврал сурвалжилга шилдгээр шалгарсан юм. Тус сурвалжилгаа нэг жилийн хугацаанд буюу 2018 оны есдүгээр сарын 13-наас 2019 оны есдүгээр сарын 13 хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)