Сэтгүүлч М.Уянгын бие тэнхэрч, эмнэлгээс гарчээ

Сэтгүүлч М.Уянгын бие муудаж, БНСУ-ын Сөүл хотын Асан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл түүний биеийн байдалд сайжирч, эмнэлгээс гарсан тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ. 

Тэрбээр "Өнөөдрийн энэ сайхан өдрийг манай гэр бүлд бэлэглэсэн салбарынхаа сайхан сэтгэлт сэтгүүлч, хайртай хамт олон, надад хандив илгээж сэтгэлийн дэм хайрласан бүх хүмүүст гүнээ талархаж байна. Бас Сөүл Асан эмнэлгийн чадварлаг хамт олонд талархаад баршгүй нь ээ. Эмнэлэгтээ дахиад хэд хэдэн удаа шинжилгээ өгч хянуулаад сарын дараа эх орондоо очно" хэмээлээ.

Сайхан сэтгэлт ард түмнийхээ тусламжаар түүний биеийн байдал ийнхүү сайжирлаа.

Сануулбал, өнгөрсөн наймдугаар сард сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд орсон бөгөөд 150 сая төгрөгийн зардлаар БНСУ-д хагалгаанд орох шаардлагатай байв. Иймд түүний гэр бүл, хамт олон хандивын аян зарласан юм. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)