Сэтгүүлч Ж.Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн тайланг нийтэлнэ


Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн талаарх маш дэлгэрэнгүй тайланг АНУ удахгүй нийтэлнэ хэмээн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Хэн уг хэргийг үйлдсэн, ямар аймшигтай явдал болсныг тодорхой дурдсан тайланг даваа, эсвэл мягмар гараг (Америкийн цагаар)-т олны хүртээл болохоо тэрбээр онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Тагнуулын төв газрын захирал Жина Хэспелтэй утсаар ярьсан гэнэ. Өнгөрсөн баасан гарагт хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд тус газрын урьдчилсан дүгнэлтийг дурдсан болохыг Д.Трамп тэмдэглэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)