Сэтгүүлчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтаж МҮОНРТ-ээс хэвлэл мэдээллийн нийт байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнд 26 багийн 200 гаруй тамирчид оролцон авхаалж самбаагаа сорилоо.

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойг угтан зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй багаас МҮОНРТ-ийн баг тэргүүлсэн бол мөнгөн медалийн эзнээр Масс агентлаг шалгарч 3-р байранд HD Монгол телевизийн баг  оржээ. Эрэгтэй багаас Score студийн баг шилдгээр шалгарч алтан медаль хүртлээ.

Удаах байранд мөн Масс агентлагийн баг шалгарч, хүрэл медалийн эзнээр HD Монгол телевизийн баг тодров. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Score  студийн тамирчин О.Ууганбаяр шалгарсан бол шилдэг эмэгтэй тамирчнаар МҮОНРТ-ийн Т.Хишигбаяр шалгарчээ.

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Ардчилал” сонин, Монцамэ агентлаг, ETV, монгол НD телевиз зэрэг хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллага оролцсон. Баг тамирчид бэлтгэл сайтай байлаа.

Өнгөрсөн 4-р сард болсон Волейболын тэмцээн амжилттай болж өнгөрсөн, энэ удаад мөн хэвлэл мэдээллийн салбарын баг тамирчид бэлтгэл сайтай тун өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрлөө. Мөн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Боулингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)