Сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр сургалт явуулжээ

Хууль зүйн яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн сургагч багш нарыг урьж Монгол Улсын Хууль зүйн салбарын албан хаагчидад зориулсан мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр явуулсан бөгөөд ЦЕГ, ХХЕГ, ШШҮХ, ХСИС гэсэн байгууллагуудаас нийт 88 албан хаагч хамрагджээ. 10 хоногийн турш үргэлжилсэн сургалт өчигдөр өндөрлөж суралцагсдад сургалтын гэрчилгээг гардууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)