Сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Монгол Улс гуравдугаарт жагсаж байна

Жил бүрийн аравдугаар сарын 10-нд Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиодог. Өнөө жил дэлхий нийтээрээ амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч байна. Учир нь манай гарагт сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн бий бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог аж. Тэр дундаа Номхон далайн баруун бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгтэй 100 сая гаруй хүн байгаагаас өдөрт 500 нь амиа хорлодгийг ДЭМБ мэдээлэв. Тиймээс манай улс ч “Амь аврах 40 секундийн үйлдэлд нэгдэцгээе” уриалгад нэгджээ.

ДЭМБ-ын судалгаанд дурдсанаар, зонхилон тохиолдох сэтгэцийн өвчний тархалт ихтэй бүсийн 15 орны долдугаарт Монгол Улс эрэмбэлэгджээ. Үүний дотор сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали, Шинэ Зеланд улсын дараа манайх гуравдугаарт, 100 000 хүн тутамд амиа хорлож буй тохиолдлын тоогоороо зургадугаарт жагсжээ. Сэтгэл гутрах эмгэг нь голдуу залуу насанд тохиолддог учраас нийгмийн амьдралд нь сөргөөр нөлөөлж, удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг гэнэ. Үүнтэй холбоотой онцлох тоон мэдээллийг хүргэе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)