Сэтгэлзүйгээ тогтвортой байлгах АРГУУД

“COVID-19"-ийн халдварын тохиолдлын тоо өссөөр байгаа төдийгүй манай улсад ч нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан сэтгэлзүйгээ хэрхэн тогтвортой байлгах талаар зөвлөгөөг хүргэе.

• Албаны эх сурвалжаас үнэн, бодит мэдээлэл авах
• Өөрийн бодол болон бусдын буруу ташаа мэдээллийг тараахгүй, цуу ярианд автахгүй байх
• Хэн нэгийг буруутгаж, ялгаварлан гадуурхахгүй байх
• Өндөр настан, архаг хууч өвчтэй хүнийг анхааран халамжлах
• Хэт сүржигнэж, бусдыг үймээн самуунд уриалахгүй байх
• Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлэх
• Өвчнийг ялан дийлэх итгэл найдвар, эв нэгдэлтэй байх

Эмнэлэгт яаран очихгүй байх:

  • сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчлөл гарсан улсад зорчсон
  • коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон 
  • халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 100, 103, 8008-6829, 7028-4393 болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж зөвлөгөө авах.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)