СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 34 настай залуу автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс тус аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдөж “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдрийн 18.01 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 19.40 цагт очиж, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)