СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон болон цасан шуурга шуурна

2017 оны дөрөвдүгээр сарын 3-наас 10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. Хугацааны эхний хагаст салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байна.

Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 6-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 9-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд зарим газраар 18-20м/с, 6-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхэн ба сүүлчээр дулаарна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 градус хүйтэн өдөртөө  7-12 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-6-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж шороон болон цасан шуурга шуурна. Салхи 3-6-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 3-4-нд Дархадын хотгороор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 0-5 градус өдөртөө 18-22 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 13-18 градус дулаан байна. 5-8-нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. 9-нд ихэнх нутгаар дулаарна.  

Зүүн аймгуудын нутгаар: 5-нд ихэнх нутгаар, 7-нд зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зарим газраар 4-5-нд 16-18м/с, 6-7-нд 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-4нд ихэнх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 17-22 градус хүрч дулаарна. 5-наас бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. 9-нөөс дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 4-6-нд зарим газраар 14-16м/с, зарим үед түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 3-4-нд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 18-22 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 9-14  градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 12-17 градус дулаан байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)