СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан ШУУРГА шуурч, хүйтэрнэ

ЦУОШГ-аас 2017 оны аравдугаар сарын 23-наас30-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр хур тунадас цас орж, шуурч хүйтрэх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд зарим газраар хур тунадас цас орно, салхи нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 23-25-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. 26-27-нд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 28-29-нд өдөртөө бага зэрэг дулаарна.  

Төвийн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан ба шороон шуурга шуурна. 23-25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.   

Зүүн аймгуудын нутгаар: 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орж, салхи 16-18м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. 27-28нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус , бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө  0-5 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, салхи 26-27-нд ихэнх нутгаар 18-20м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 23-26нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 27-28-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)