СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч архи худалдаалж байжээ

“Сангийн далай групп” ХХК-д үйлдвэрлэсэн гэх хуурамч хаяг шошго бүхий хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй,  шинжилгээний бичиггүй, “Далай” нэрийн 35хатуулагтай, 0.5 литрийн савлагаа бүхий хуурамч цагаан архи худалдаалагдсан зөрчил илэрсэн байна. Иймд уг архийг худалдан авч хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ард иргэдэд анхааруулж байна.

Ийм төрлийн хуурамч архи худалдаж байгаа зөрчил илэрвэл нийслэл болон  тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэнэ үү хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)