СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хулгайчид эзэнгүй айлыг хаалганд хавчуулсан зүйлсээр мэддэг

Иргэн таны хөршийн хаалганд элдэв зар сурталчилгаа, чүдэнз, чигчлүүр зэрэг зүйлс хавчуулаастай байвал авч хаяж байгаарай. Учир нь эзэнгүй гэрийн хаалгыг эвдэж дээрэмдэх явдал жил ирэх тусам ихсэж, хулгайчид иймэрхүү аргаар эзэнгүй айлыг мэддэг болжээ. Түүнчлэн иргэд ч мөн олон хоног хөдөө, аялал зугаалгаар явахаар бол хаалгаа хөршдөө захиж үлдээх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга юм.

Сүүлийн арван жилийн судалгаанаас үзэхэд манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн 2018 онд улсын хэмжээнд 36220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байгаа тухай ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)