СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хар тамхи хэрэглэдэг залуус өндрөөс үсэрч амиа хорлох нь ихэсчээ

Өнгөрөгч 2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах ГССҮТ-ийн арын байрны гадна талбайд шар цамцтай эрэгтэй хүн нас барсан байдалтай байна олдсон талаар бид мэдээлж байсан. Уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нарийвчлан шалгахад 1998 онд төрсөн эрэгтэй нэгэн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан өндрөөс үсэрч амь насаа алдсан байжээ. Энэ хэргийн талаар Хар тамхитай тэмцэх газраас лавлахад нас барсан хүү хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд хар тамхичин хүн амиа хорлох нь цөөнгүй байдаг гэжээ.

Амь хохирогч нь гэрээслэл бичиж үлдээгээд өрөөнийхөө цонхоор үсэрсэн байна. Хүү үсрэхийнхээ нийт 33 хуудас тэмдэглэл бүхий гэрээслэл бичсэн байжээ. Хүүг сүүлийн хоёр жилийн турш хар тамхи хэрэглэдэг байсныг мөн тогтоожээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи хэрэглэдэг залуус олширч байгаа бөгөөд энэ төрлийн бодис сэтгэл зүйд асар их нөлөөлдөг гэдгийг мэдсээр байж иргэд хэрэглэж байна. Иймд хар тамхи гэх зүйлийг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)