СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усархаг аадар бороо орно

ЦУОШГ-аас 2017 оны наймдугаар сарын 14-нөөс 21-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: 14, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 15, 16-нд  зарим газраар түр зуурын бороо, 17, 18, 21-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ.  Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 14, 15, 21-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд зарим газраар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нөөс сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 15,16-нд зарим газраар 17, 19-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч  ширүүснэ. 14, 15, 20, 21-нд бага зэрэг сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 26-31 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар: 15, 16, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18 м/с, хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)