Сэрэмжлүүлэг: Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос шатсан байдалтай олджээ

Сураггүй алга болсон иргэний цогцос шатсан байдалтай олджээ. Тодруулбал амь хохирогч эмэгтэй 54 настай "Н"  гэгч нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга болжээ.

Түүний алга болсон гэх дуудлага мэдээллийг ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлсэн байна.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олджээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)