СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон байрны хулгай ихэвчлэн 08-17 цагийн хооронд үйлдэгдэж байна

Цагдаагийн байгууллагад хоногт 1500-1700 дуудлага ирдгээс 70 орчим хувь гэмт хэргийн шинжтэй. Гэмт хэргийн 30-40 хувь нь өмчлөх эрхийн эсрэг буюу орон байр, халаасны хулгай дуудлага мэдээлэл эзэлдэг аж. 

Үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргүүдийг цаг хугацаагаар нь авч үзвэл иргэдийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх цаг буюу өглөөний 08 цагаас оройны 17 цагийн хооронд үйлдэгддэг. 

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг дээрх хугацаанд орон байраа эзэнгүй орхиж явах тохиолдолд хөршийн холбоогоо сайжруулж, орон байрны аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Мөн шаардлагатай тохиолдолд камер суурилуулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)