СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын 2 хоногт ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО орно

ЦУОШГ-аас 2017 оны долдугаар сарын 3-наас 10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоног бороо орж, сэрүүвтэр байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4,8-нд зарим газраар бороо, 6-7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-4нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4нд сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар бороо, 6,8-нд  ннутгийн баруун хэсгээр, 7,9-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 9-14 градус  өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус хүр хална.

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар, 4,9-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-7нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд  ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус халуун байна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо  орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4, 8-9нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус хүрч хална. 5-7-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)