СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр нэг ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Баянгол дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхэд модон жорлонд уналаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад 18.45 цагт ирсэн. Дуудлагын дагуу шалгахад тус хорооны хаягт оршин суух нэг ой таван сартай хүүхэд модон жорлонд унаж харамсалтайгаар нас барсан байсан. Иймд цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг иргэд мэдэж байгаа. Тийм учраас эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)