СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашнаас ихэнхи нутгаар ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО орно

Малчид, иргэдийн анхааралд:

6,7-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус  дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад хэсгээр 16-21 градус, өдөртөө нийт нутгаар 30-35 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно . Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө     23-25 градус дулаан байна.

2017 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 6,7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын талаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)