СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар нойтон цас орж, ХҮЙТЭРНЭ

2017 оны 9 дүгээр сарын 25-нд Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутаг, 26-нд Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон шуурга шуурч, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай байна. 

Есдүгээр сарын 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1..-6 градус хүрч цочир хүйтрэх, 25-ны өдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах  төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)