СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗУРГААН настай хүүхэд нүхэн жорлонд унаж, амь насаа алджээ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас зургаан настай хүүхэд өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 08-ны 19.00 цагийн үед алга болсон гэх дуудлага мэдээлэл иржээ. Тус сумын цагдаагийн хэлтсээс охиныг эрэн хайх ажиллагааг явуулсан боловч хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан байдалтайгаар олдсон байна. 

Сэрэмжлүүлэг: Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)