СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам даваа гүвээ хаагдаж болзошгүй

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 

Мөн баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Салхи хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)