СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ цоожтой үлдсэн 3-7 насны дөрвөн хүүхэд шатаж нас барлаа

Өчигдөр таван ханатай гэр шатаж, бага насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, “Орбит”-д энэ сарын 26-ны өдрийн 16:05 цагийн орчимд "Гэр шатаж байна" гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу гал унтраах, аврах ангийн алба хаагчид очиход иргэн О-гийн таван ханатай гэр шатаж байсныг 35 минутанд унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт 7 настай эрэгтэй С, 6 настай эмэгтэй Э, 5 настай эрэгтэй Б , хоёр настай эрэгтэй Э нар өртөж харамсалтайгаар нас барсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)