СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бохирын худагт хоёр хүн унаж, нас баржээ

Өнөөдөр 14.19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Хүнсчдийн гудамж дахь мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгахад тус хороонд байрлах бохирын худагт "Дайцэцэн" ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)