СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож амиа алджээ

Амралтын өдрүүдэд нийслэл, орон нутагт зургаан иргэн осгож нас барсан байдалтайгаар олджээ. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Дундговь аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг, Орхон аймагт нэг, Налайх дүүрэгт нэг иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас баржээ.

Иймд архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүргэж өгөх, гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)