”Сэрсэн тал-30 жил” хүндэтгэлийн тоглолт болно

Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын Үндэсний их найралд зориулсан бүтээл "Сэрсэн тал" удиртгал нь энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байна.

Хөгжмийн зохиолчийн "Сэрсэн тал-30 жил" хүндэтгэлийн тоглолт  энэ сарын 13-нд ҮДБЭЧ-ын тайзнаа болно. Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд энэхүү  тоглолтыг зохион байгуулж байгаа юм.

Тоглолтод Монгол төрийн Үндэсний их найрал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, урилгаар МУГЖ Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, Ч.Энхтайван, Э.Анхбаяр нар ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон "Аав ээж хоёр минь", "Монголын тал нутаг" дууны бүтээлээс дээжлэн үзэгч түмнээ мялаана. Мөн "Сэрсэн тал", "Тэнгэрийн орон", "Морин хуурын концерт" зэрэг хөгжмийн бүтээл, Алтан ураг" бүжгийн жүжгийн хэсгээс эгшиглэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)