С:Эрдэнэ: 100 сая бол дэнчин биш, сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах зардал юм

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ 100 сая төгрөгтэй холбоотой асуудлаар тайлбар хийлээ. 

Тэрбээр, "Энэ сарын 16-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчдээ зарлана. Өнөөдөр болон маргааш бүх аймаг, дүүргийн АН-аас нэр дэвшигчдийн нэрсийг ирүүлнэ. 

Та бүхэн нэг зүйлийг ойлгох ёстой. Ардчилсан нам үргэлж санхүүгийн нээлттэй ил тод байдлыг уриалж, үлгэрлэж, манлайлж ирсэн. Тиймдээ ч бид сонгуульд зарцуулагдах санхүүгийн эх үүсвэрээ ил тодоор зарласан. 

Үндэсний аудитын газраас нэг хүнд ногдох сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Тухайлбал, нэг нэр дэвшигчээс дунджаар 400-800 сая төгрөг зарцуулагдах төлөвтэй байна. 

Манай нам мөн зардлаа тооцож үзээд сонгуулийн бэлтгэл ажлыг хангах үүднээс нэр дэвшигч бүрээс 100 сая төгрөгийн татвар авахаар болсон юм. Үүнийг ямар нэг дэнчин буюу УИХ-д нэр дэвших билет гэж ойлгож болохгүй. Энэ бол Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд хийгдэж байгаа татварын систем" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)