С.Эрдэнэ АН-ын шинэ даргаар сонгогдлоо

Ардчилсан намын даргын сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирсэн мэдээгээр нэр дэвшигч С.Эрдэнэ  тэргүүлжээ. 30 аймаг, дүүргийн эцсийн дүн гарахад 12 тойрогт С.Эрдэнэ ялалт байгуулсан бол 15 аймагт хоёрдугаарт, 3 аймагт гурваар гарсан байна. Энэ удаагийн сонгуульд 85 375 намын гишүүд оролцон саналаа өгчээ.

Энэхүү сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймаг 9 дүүргийн төлөөллийг багтаасан 30 хүний бүрэлдэхүүнтэй Намын даргын сонгуулийн хороо  өнгөрсөн хугацаанд нийт 27 удаа хуралдаж, сонгууль зохион байгуулахад шаардлагатай 22 тогтоол 11 журам заавар, шийдвэрүүдийг гарган орон нутгийн 384 салбар хороог сум дүүргүүдэд байгуулж тэнд ажиллах 1974 хүнд сургалт семинар хийжээ. 
Нэр дэвшигчид Эзэн Чингисийн өлгий нутгаас уулзалтаа эхлүүлэн Баруун Монголын их сарьдаг уулсын нөмөрт налайх Увс аймгаар өндөрлөхөд нийт 8000 км урт замыг туулж, 30 удаагийн 127 цагийн уулзалтад Ардчилсан намын 176 мянган гишүүдийн төлөөлөл болсон 20 мянга орчим хүн оролцож 520 гишүүн санал шүүмжлэлээ хэлж нэр дэвшигчид маань давхардсан тоогоор 2000 гаруй асуултад хариулт өгсөн байна. 

Өнөөдөр буюу 30-ны өдрийн 12:00 цагт төрийн ордны "Чингис хаан" танхимд намын экс дарга, сонгуулийн хорооны дарга болон нэр дэвшигчид хэвлэлийн хурал зохион байгуулж намын шинэ даргыг албан ёсоор зарлахаар товложээ.

С.ЭРДЭНЭ НЭГЭЭР ГАРСАН АЙМАГ, ДҮҮРЭГ:

Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/

Чингэлтэй дүүрэг /С.Эрдэнэ/

Баянзүрх дүүрэг /С.Эрдэнэ/

Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/

Булган аймаг /С.Эрдэнэ/

Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/

Налайх дүүрэг /С.Эрдэнэ/

Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/

Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/

Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/

Архангай аймаг /С.Эрдэнэ/

Төв аймагт С.Эрдэнэ нэгээр гарч ялалт байгуулсан байна.

С.ЭРДЭНЭ ХОЁРООР ГАРСАН АЙМАГ, ДҮҮРЭГ:

Завхан аймаг /Н.Алтанхуяг/

Баян-Өлгий аймаг /Н.Алтанхуяг/

Ховд аймаг/Л.Гантөмөр/

Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/

Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/

Говь-Алтай аймаг /Н.Алтанхуяг/

Хэнтий аймаг/Д.Эрдэнэбат/

Дундговь аймаг /Н.Алтанхуяг/

Өмнөговь аймаг /Н.Алтанхуяг/

Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/

Сүхбаатар аймаг /Ж.Батзандан/

Сэлэнгэ аймаг /Д.Эрдэнэбат/

Орхон аймаг /Н.Алтанхуяг/

Сүхбаатар дүүрэг /Л.Гантөмөр/ 

Дорнод аймаг /Н.Алтанхуяг/ аймаг, дүүргүүдэд С.Эрдэнэ хоёроор гарчээ.

С.ЭРДЭНЭ ГУРВААР ГАРСАН АЙМАГ, ДҮҮРЭГ

Говьсүмбэр /1. Л.Гантөмөр, 2. Н.Алтанхуяг/

Дорноговь аймаг/1.Л.Гантөмөр, 2.Ж.Батзандан/

Увс аймаг /1. Н.Алтанхуяг, 2. Л.Гантөмөр/


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)