С.Эрдэнийг намын даргаар сонгож, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжжээ

АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргаар сонгож Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв гэж үзжээ

-УЛС ТӨРИЙН БАРОМЕТР-

МРО мэдээлэл судалгааны төвөөс Ардчилсан намын даргын сонгуулийн үйл явдалтай холбоотой социологийн судалгааг 2017 оны нэгдүгээр сарын 21-22 ны өдрүүдэд “Call center”-ийн төхөөрөмж ашиглан гүйцэтгэлээ. Судалгааг Ардчилсан намын гишүүн 21 аймаг, есөн дүүргийн нийт 1200 иргэний дунд явуулсан болно. Тус судалгаа нь 95 хувийн итгэх магадлал утгад, ±2.81 хувийн алдааны хязгаарт эх олонлогийг бүрэн тайлбарлах боломжтой байна.

Судалгааны түүврийг бүрдүүлэхдээ АН-ын зургаадугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон 750 гишүүн болоод бусад гишүүдийг хамрууллаа. 

АН цаашид “Эв нэгдэлтэй, Гишүүдээ сонсдог, Дүрмийн хүрээнд ажилладаг, Фракц бүлэглэлгүй” болж өөрчлөгдөх хэрэгтэй гэж гишүүдийн ихэнх нь үзэж байна. 

АН-ын шинээр сонгогдох дарга “Зангарагтай, шударга, зарчим, Гишүүдийнхээ үгийг сонсдог, АН-ыг ажилтанд хүргэж чадах туршлагатай, АН-ыг сөрөг хүчин шиг байлгаж чадах, тэмцэгч” хүн байх ёстой гэж гишүүдийн олонх нь үзэж байна. 

АН-ын гишүүдийн 41.0 хувь нь даргаа одоогийн УИХ-ын гишүүдээсээ сонгох нь зөв гэж үзэж байгаа бол 30.2 хувь нь жирийн гишүүдээсээ сонгож болно гэж үзсэн байна. 

АН-ын даргад нэр дэвшигчдээс С.Эрдэнийг дэмжих хандлага гишүүдийн дунд өндөр байна. Учир нь АН-ын гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүдээсээ намын даргаа томилж, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Энэ нь чанарын судалгааны явцад гарч байна.

Харин судалгааны алдааны хязгаарыг бид ±2.81 хувь байхаар тооцсон. Ингэхэд Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарын рейтингийн тоон дүнгүүд тус хязгаарт байгаа тул тэдний рейтинг адил, тэнцүү байна гэж дүгнэж болно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)