Сэргээн засалтын тоног төхөөрөмж ажиллуулах боловсон хүчин дутагдалтай байна

 

            Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөр жилд 3000 гаруй хүн үйлчлүүлдэг. Өнөөдөр  дугаар авсан хүн сарын дараа л эмчилгээ хийлгэх урт дараалал үүсчээ. 21 аймаг, есөн дүүрэгт салбартай болохгүй л бол энэ ачаалал буурахгүй гэдгийг төвийнхөн хэлж байлаа. Дараагийн тулгамдсан асуудал нь тоног төхөөрөмж ажиллуулах боловсон хүчин гэнэ. Тус төвийн захирал Б.Нарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа газраасаа үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Японы Засгийн газрын тусламжаар манай төв Монголд байхгүй шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Тухайлбал, хөдөлгөөнт дасгал хийж байха үед давхар булчингийн үйл ажиллагааг дэмждэг туяа эмчилгээний аппарат байна” гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)