Сэнтрал тауэрыг тусгай хамгаалалтад аваад байна

Улаанбаатар хотын төвд байрлах Централ тауэрын зургадугаар давхарт байрлах Канадын консулын байранд Дани улсын иргэн тэсрэх бөмбөг байрлуулсан тухай мэдээлэл холбогдох байгууллагад иржээ. Тус байгууллагыг цагдаагийн байгууллагынхан хамгаалалтад авч үзлэг хийж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар Дани улсын иргэн консулын газарт уулзах хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүйн улмаас ийн шийдвэр гаргасан байна.

Тиймээс Сэнтрал тауэрын хамгаалалтын алба цагдаагийн газар дуудлага өгч, одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид ажиллаж тэсэрч, дэлбэрч болзошгүй бөмбөг байгаа эсэхийг шалгаж, илрүүлэх ажиллагааг явуулж буй аж. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)