"Сэлэнгэ-2019" цэргийн сургуулилалт Монголын газар нутагт зохион байгуулагдана

“Сэлэнгэ-2019” Орос-Монголын хамтарсан цэргийн хээрийн сургуулилалт энэ оны 8-9 дүгээр сарын хооронд Монголын цэргийн хээрийн сургуулилалтын "Мөнх Хэт" талбайд зохион байгуулахаар болжээ. Хоёр орны цэргийн эрх баригчид урьдчилсан байдлаар ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн цэргийн алба хаагчдыг Монголын хилээр нэвтрүүлэх, хээрийн сургуулилалтын талбайд мөрдөх журам, амралт чөлөөт цаг, спортын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ.

Сургуулилалтын оргил үед хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах болон хил орчмын суурингуудыг хамгаалах чиглэлээр тактик боловсруулах юм байна. Энэ жил Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр орон хамтарсан цэргийн сургуулилалтад нэлээдгүй ач холбогдол өгч байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)