Сэлэнгэ, Төв аймаг тариалангийн талбайн хэмжээгээрээ тэргүүлж байна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 21 аймгийг үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан талбайнх нь хэмжээгээр эрэмбэлснээ мэдээлжээ. Тодруулбал, энэ онд Сэлэнгэ аймгийнхан 208 000 гаруй га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны болон тэжээлийн ургамал тарьж буйгаараа тэргүүлсэн бол Төв аймаг дахь тариалангийн талбайн хэмжээг 109 000 га хэмээн тооцон хоёрдугаар байрт оруулжээ. Удаах байруудад Булган 48 000, Дорнод 34 000, Хэнтий 28 000 га орчимд тариалалт хийснээр жагссан байна. Харин Дорноговь аймаг 102, Дундговь 92, Говь-Сүмбэрт 39 га талбайг газар тариалангийн чиглэлээр ашиглаж буй нь сүүл мушгисан дүн юм. Ташрамд дурдахад, манай улс энэ жил нийт 470 000 орчим га-д тариалалт хийхээр төлөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс 30 000-40 000 га талбайгаар бага дүн бөгөөд одоогоор тариалалтын явц 90 гаруй хувьтай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)