Сэлэнгэ, Архангай аймгийн нутагт түймэртэй байна

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг, Ар нугын Ганцын даваанд түймэр дэгдлээ. Эл газар нь хилийн 616 дугаар баганаас 500 метр зайд оршдог юм байна. Түшиг сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан Онцгой байдлын шуурхай бүлгийнхэн, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар түймрийн голомтод хоёр дахь өдрөө ажиллаж байгаа гэнэ. Нэмж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийнхан очсон ч түймрийг хараахан унтрааж чадаагүй аж. Үүнээс гадна Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Зайврын цагаан нүүр гэдэг газарт түймэр гарчээ. Тус сумын Засаг дарга Л.Батсайханаар ахлуулсан баг уржигдар шөнөжин ажиллаж түймрийг цурманд оруулсан байна. Ойн түймэрт урьдчилсан байдлаар нэг га газар өртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)