Сэлэнгэ аймгийн тариаланчид газрын үржил шимээ нэмэгдүүлэхийг хүслээ

Хаврын тариалалтын  бэлтгэл ид өрнөж байнаа энэ үед тариалангийн төв болох  Сэлэнгэ аймаг  тариаланчдынхаа уулзалт зөвлөгөөнийг хийлээ. 

Зөвлөгөөнд ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ГТБХЗГ-ын  дарга Ц.Болорчулуун,  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон  Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл оролцож  Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн   200-аад тариаланчдын  санал бодлыг  сонслоо.

Сэлэнгэ аймгийн тариаланчид хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах цаашлаад  гарцыг нэмэгдүүлэх  асуудлыг онцлон   “Манай орны тариалангийн талбайн  дийлэнхийнх нь ялзмагийн хэмжээ 2-3 хувиас илүүгүй байгаа юм.  2010 онд “Атарын гуравдугаар аяны хүрээ”-нд тариалангийн талбайд үржил шимийн шинжилгээ хийсэн байдаг. Энэхүү  шинжилгээг таван жил тутамд хийх асуудлыг  бодлогын баримт бичгийн хүрээнд тусгасан ч дорвитой   ажил хийгдэхгүй байгаа, үүнийг  ажил хэрэг болгох хэрэгтэй . Ингэснээр хөрсний үржил шимийг сайжруулахын тулд ямар бордоо хэрэглэх,  тариалалтын талбайн  арчилгаа хэрхэн хийх зэрэг асуудал нь илүү тодорхой болох юм” хэмээн саналаа  хэлж байлаа. 

Зөвлөгөөний үеэр  төмс,  хүнсний ногоо тариалдаг тариаланчдын асуудал ч яригдсан бөгөөд засаг  төрийн зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж өгөх боломжийг судлана гэдгээ  Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд  хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)