Сэлэнгэ аймгийн Нийгмийн хамламж үйлчилгээний хэлтэс шинэ байртай боллоо

 

Сэлэнгэ аймаг 105.000 гаруй хүн амтай. Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс 57 орон тоо, хоёр ахмадын сувилалтай үйл ажиллагаа явуулдаг.  Аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг 30-аад мянган иргэн байдаг нь аймгийн нийт хүн амын 29.1 хувь нь юм. Тэгвэл аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай боллоо. Тус төвд ахмад настаны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, зорилтот бүлгийн иргэдийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим зэрэг танхим ажиллах юм.  Нийгмийн халамж үйлчилгээний төв шинэ байртай болсноор ард иргэддээ чирэгдэлгүй үйлчлэх, төр засгийн бодлого, хөтөлбөрийг ялангуяа зорилтод бүлэгт шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж байгааг аймгийн удирдлагууд болон, хэлтсийн албан хаагчид онцлон хэлж байлаа. Шинэ байрыг  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багц хөрөнгөнөөс 1.5 тэрбум төгрөгөөр барьсан байна.  Түүнчлэн  байрнаас гадна компьютер тоног төхөөрөмж, тавилгыг цогцоор нь шийдвэрлэн өгч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)