Сэлэнгэ аймаг руу шууд нислэг үйлдэхээр нислэгийн хөөрч, буух зурвас байгуулж байна

ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, НБУГ-ын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос зүүн зүгт 7 км зайд, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт бага оврын агаарын хөлөгт зориулагдсан хөөрч буух зурвасыг байгуулах, хашаа хамгаалалт барих ажилд газар дээр нь очиж мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, тус аймгийн удирдлагуудтай уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч буух зурвас байгуулагдсанаар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)