Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоосон байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10 853 га газрыг хамарсан хяналт шалгалтын үр дүнд 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан олборлолт, хайгуулын үйл ажиллагааг таслан зогсоожээ.

Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар нутагт байсан 363 иргэнийг хайгуулын болон ашиглалтын талбайгаас албадан гаргасан байна. Мөн 128 экскаватор, 57 ковш, найман бульдозер, ачааны 103 машин, суудлын 73 тээврийн хэрэгсэл, 12 чингэлэг, 199 гэр, 58 ширхэг усан буу, найман гитран буу, хоёр чиргүүл зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулгаж, талбайг чөлөөллөө. Улмаар тухайн газруудыг Байгаль орчны хяналтын бүсэд оруулан, хяналт тавьж, цаашид энэ шийдвэрийг хангаж ажиллахыг Ерөө, Хүдэр, Баянгол сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн нарт үүрэг болгож, хүлээлгэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)